Захиргааны албадлага гэдэг
нь нийгмийн хэв журмыг хангах, улсын аюулгүй байдлыг бий болгох зорилгоор эрх
бүхий субьектаас захиргааны эрх зүйд тулгуурлан бие махбод, сэтгэл санааны
болон эд материалын нөлөөлөл үзүүлэх төрийн удирдлагын аргыг хэрэглэнэ.
Захиргааны албадлага нь
бусад төрлийн албадлагаас дараах зүйлээр онцлог байдаг. Үүнд:
·
Захиргааны эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлана:
·
Хувь хүн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ:
·
Салбар эрх зүйн бусад хүрээний нэгэн адил нийгмийн хэв журмыг хангах
зохицуулалтын механизм болно:
·
Хууль болон хуульд нийцүүлж гаргасан журам тогтоолд тулгуурлана:
·
Эрх бүхий субьект захиргааны албадлага хэрэгжүүлнэ:
·
Захиргааны албадлагын тогтолцоо дотроо олон төрөл, зүйлтэй:
·
Их төлөв захиргааны үйл ажиллагаанд хэрэгжинэ:
·
Эрх зүйн зөрчил гаргасан болон гаргахаар завдаж буй этгээдэд нэгэн адил
үйлчилнэ:
·
Нийгмийн хэв журмыг хангах, улсын аюулгүй байдлыг бий болгоход
чиглэгдэнэ.
Захиргааны албадлага
дараах зорилготой. Эдгээрт:
·
Эрх зүйн хэм хэмжээ зөрчих, энэ үйлдлээс урьдчилан сэргийлэх:
·
Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн этгээдийг илэрүүлэх:
Хэм хэмжээ зөрчигдөж буй
онцлог, шинжээр нь бие махбодын, эд материалын болон байгууллагын гэж
захиргааны албадлагыг ангилдаг. Хэрэгжүүлж буй субьектаар нь хамтын болон ганц
субьектын гэж ангилна. Ямар хэм хэмжээг үндэс болгосноор нь хууль тогтоомжид
тулгуурласан, журам тогтоолд тулгуурласан гэж хуваана. Нөлөөллийн хүрээгээр нь
байгууллагын доторх болон эрх мэдлээс гадуур гэж хоёр хуваадаг.
Захиргааны албадлага дараах
үе шаттай. Эдгээрт:
·
Эрх зүйн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх:
·
Захиргааны албадлагын аргаа сонгох:
·
Захиргааны албадлагын сонгосон аргаа баримтжуулах:
·
Захиргааны албадлага хэрэглэх тухай шийдвэр гаргах:
·
Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх:
·
Захиргааны албадлага хэрэглэсэн үр нөлөөг нягтлах зэргийг нэрлэж болно.
No comments:
Post a Comment