·
Захиргааны тухай ойлголт:
·
Үг зүйн гарвал:
·
Захиргааны үндсэн утга санаа:
·
Захиргааны төрөл, тэдгээрийн онцлог утга:
Захиргааны эрх зүйн суурь ойлголтыг авч үзэхийн өмнө
бид ерөөсөө захиргаа гэж юуг хэлдэг, ямар утга санааг илэрхийлдэг, захиргаа
байх обьектив шаардлага юу болох, захиргаа хүний нийгмийн харилцаанд ямар үүрэг
гүйцэтгэдэг, захиргааны төрөл гэх мэт асуудлыг хөндөх хэрэгтэй.
Та бүхэн төрийн
удирдлагын онол, эрх зүйн үндэс, төрийн захиргааны онол гэх мэт хичээлийг өмнө
нь ямар нэгэн байдлаар үзсэн байх учиртай. Эдгээр хичээлд захиргааны талаар
цэгцтэй ойлголт өгсөн гэж найдна. Тиймээс өнөөдрийн лекцийн үндсэн утга санаа
агуулгын хувьд өмнөх зүйлээ сэргээн санаж, мэдлэгээ бататгахад оршиж байгаа юм.
ЭХНИЙ АСУУЛТ: ЗАХИРГАА ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ЮМ БЭ,
ХЭДИЙ ҮЕЭС ҮҮССЭН ЮМ БЭ, ЗАХИРГАА ҮҮСЭХ ЯМАР ШАЛТГААН БАЙВ, ЗАХИРГАА БАЙХ
ҮНДЭСЛЭЛ ЮУ ЮМ БЭ?
Захиргаа буюу administration гэх үг латин хэлний “удирдах, жолоодох,
үйлчлэх, үйлчилгээ үзүүлэх” гэх утга бүхий administrare гэсэн үгийн бүтээвэр
юм. Хэдий үед, хэн гэгч анх шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлсэн гэдэг
тодорхойгүй. Гэхдээ бардаагаар хэлэхэд, хүмүүс хоорондын харилцаа нарийсч, хүн
хүнээ удирдан жолоодох, үйл ажиллагааг нь чиглүүлэх хэрэгцээ, шаардлага
үүссэнтэй холбоотой болов уу. Товчоор хэлэхэд, хүн хүнээ засаглан захирах
болсон үеэс өөрөөр хэлбэл, төр үүссэн цагаас захиргаа гэх ойлголт бодит утга
дайх болсон гэж болно. Бидэнд мэдэгдэж буйгаар хүн төрөлхтний анхны төр улс
одоогоос 6000 жилийн өмнө хоёр мөрний улсуудад үүссэн байдаг. Тэгэхлээр,
захиргаа гэх үг тэр үед хамаатай болов уу. Тухайлбал, Хятадад дээд түшмэл сянд
захирагдсан дафү буюу түшмэдийн тогтолцоо байсан. Энэтхэгт паришад-язгуутны
зөвлөлд түшиглэсэн ража нарын засаг тогтсон. Грект “тирани” МТӨ VII – VI зууны
үед үүссэн.
Захиргаа: Захиргаа ямар утгыг
илэрхийлдэг вэ? Монгол хэлнээ захиргаа гэх үгийг цольд хэл шинжлэлтэн Ядамжавын
Цэвэл (1902-1984 он) хүмүүсийг захирах үйлтэй холбон тайлбарласан бол Оросын
эрдэмтэн Д. Н. Ушаков (1873-1942 он), В. И. Даль (1801-1872 он), С. И. Ожегов (1900-1964
он) нар гүйцэтгэн-захирамжлах үйлтэй холбон өргөн хүрээнд авч үзсэн. Тэдний
үзсэнээр, захиргаа нь 1. Улсын доторх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч
гүйцэтгэн-захирамжлах байгууллагын тогтолцоо: 2. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэгч
албан тушаалтан: 3. Хамт олон, бүлийн хүрээнд байгаа хүмүүсийг удирдан жолоодох
байгууллага зэргийг хэлдэг байна. Товчоор хэлэхэд, хүмүүсийн үйл ажиллагааг
удирдан жолоодох, зохицуулах байгууллага, албан тушаалтныг захиргаа гэх
ойлголтоор нэрлэж болдог байна.
Захиргаа оршин байх шалтгаан, үндэслэл: Хүний нийгмийн
харилцаа нарийсч зохион байгуулалтын хэлбэрт шилжсэнээр хүн хүнээ захирах хэв
маяг үүссэн. Гадны халдлагаас өөрсдийгөө хамгаалах, хамтарч амьдралын
хэрэгцээгээ хангах, үр удмаа үлдээж, өсгөж хүмүүжүүлэх зэрэг хэрэгцээ нь зохион
байгуулалтад орох шаардлагыг бий болгосон бөгөөд харин энэхүү шаардлага нь
захиргааг бий болох нөхцөл болжээ.
МТӨ III мянган жил гэхэд хүн төрөлхтний томоохон соёл
иргэншлүүдэд захиргаа нэгэнтээ бий болсон. Эртний Грекийн цольд эрдэмтэн
Аристотель “хүн бол улс төрийн амьтан мөн” гэж хэлсэн нь үүнтэй
холбоотой болов уу. Захиргаа, зохион байгуулалт байхгүй бол хүн төрөлхтөн оршин
тогтнох боломжгүй. Гэвч нөгөө талаар захиргаа зардал, чирэгдэл багатай, хүний
үйл ажиллагаанд хүч далайлган засаглах бус, харин дэмжиж тэтгэсэн байдлаар
оролцох учиртай.
ХОЁРДУГААР АСУУЛТ: ЗАХИРГАА ЯМАР
ТӨРЛҮҮДТЭЙ БАЙДАГ, ӨМЧИЙН ШИНЖЭЭР НЬ ЗАХИРГААГ ХЭРХЭН АНГИЛДАГ ВЭ, ТЭДГЭЭРИЙН
ОНЦЛОГ ЯЛГАА ЮУНД ОРШИХ ВЭ?
Захиргааг өмчийн хэлбэрээр нь дараах төрөлд ангилдаг.
Үүнд:
·
Олон улсын:
·
Орон нутгийн:
·
Улсын салбарын:
·
Хувийн гэж ангилдаг. Эдгээрээс олон улсын, орон
нутгийн, улсын салбарын захиргааг нийтийн захиргаанд хамааруулан авч үздэг.
Францын эрдэмтэн Р. Драго захиргаа гэдгийг “улс төрийн
эрх мэдлийн удирдлага дор хуулийг хэрэглэж, хэрэгжүүлэхэд шаардагдах хүн хүчний
болон материаллаг арга хэрэгслийн нийлбэр мөн” гэж тодорхойлсон байна.
Захиргаа дараах нийтлэг шинжийг өөртөө агуулдаг байна.
Үүнд:
·
Захиргааны нэг дэх шинж нь захиргаа ямагт хоёрдогч,
хамаармал шинжтэй байдагт оршино:
·
Нийгмийн амьдралын бүх хүрээ салбарын зохион
байгуулагч, зохицуулагч шинж чанартай:
·
Цаг хугацаа, орон зайн хувьд түгээмэл өөрөөр хэлбэл,
хаана хүмүүсийн нийтлэг байна, тэнд оршин байх зүй тогтолтой:
·
Гүйцэтгэн-захирамжлах шинж чанартай. Захиргаа асар
олон төрлийн нөөцийг үр дүнтэй захиран зарцуулах эрхтэй байдаг:
·
Захиргаа албадлагын шинж чанартай байдаг.
·
Захиргаа шатлан захирах бүтэцтэй байдаг.
·
Захиргаа доорх байгууллагын үйл ажиллагааг хянах
зэргийг хамааруулж болно.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteбаярлалаа
ReplyDeleteБаярллаа
ReplyDelete