Захиргааны эрх зүйн хэм хэмжээ
агуулсан, захиргааны үйл ажиллагааг зохицуулагч, төрийн байгууллагаас гаргасан
хууль зүйн актыг захиргааны эрх зүйн эх сурвалж гэж нэрлэдэг. Захиргааны эрх
зүйн эх сурвалж бичмэл хэлбэртэй байдаг. Үндсэн хууль, салбар хууль тэрчлэн
төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцүүлж гаргасан
үйл ажиллагааны журам, заавар, аливаа шийдвэр нь захиргааны эрх зүйн эх сурвалж
болдог байна.
Ерөнхийд нь захиргааны эрх зүйн
эх сурвалжийг
·
Хууль
тогтоомж:
·
Хуульд
нийцүүлж гаргасан эрх зүйн акт гэх хоёр бүлд хуваан үздэг.
Эдгээрээс гадна, захиргааны эрх
зүйн эх сурвалжийг
·
Эх
буюу үндсэн хууль:
·
Нэгдэн
орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенц:
·
Эх
буюу үндсэн хуульд суурилсан салбар хууль
Эх болон салбар хуульд
нийцүүлж гаргасан захиргааны акт гэх төрөлд бас ангилан авч үздэг.
No comments:
Post a Comment