Захиргааны эрх зүйн дэглэм гэдэг нь – тодорхой
нөхцөлд эрх зүйн субьектуудын эрх ашгийг хангах зайлшгүй нөхцөлийг бий болгоход
чиглэсэн хууль зүйн арга хэрэгслээр илэрхийлэгдэх эрх зүйн зохицуулалтын
хэлбэрийг хэлнэ.
Өргөн утгаар авч үзэх юм бол төрийн
захиргааны байгууллагуудын хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх үйл
ажиллагааг захиргааны эрх зүйн дэглэм гэнэ. Харин явцуу хүрээнд нийтийн
удирдлагын хүрээнд нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангаж, хууль ёсны эрх
ашиг, эрхээ хэрэгжүүлэх, энэ зорилгод хүрэхийн тулд эрх зүйн хэм хэмжээний
хэлбэрээр биелэлээ олсон иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, зан үйлийг
зохицуулах дүрэм, журмын нийлбэр цогцыг хэлнэ.
Захиргааны эрх зүйн дэглэмийн нийтлэг шинжид
дараах зүйл багтана. Үүнд:
·
Нийтийн
удирдлага, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бий
болдог:
·
Захиргааны
эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг:
·
Иргэн,
төрийн байгууллага, нийгмийн нэгдэл, үйлдвэр, аж ахуйн нэгжийн зан үйлийн дүрэм
журмыг нэг бүрчлэн тогтоож өгдөг:
·
Нэмэлт хязгаарлалт
хийж, нэмэлт чиг үүрэг оноодог:
·
Нөлөөллийн
захиргааны аргыг өргөнөөр ашигладаг:
·
Иргэн,
хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын үйл байдлын хэрэгжилтийн үйл
явцад хяналт тогтоодог:
·
Дэглэмийн
ерөнхий хэлбэрийг зөрчсөн этгээдэд төрийн албадлагын нэмэлт арга хэмжээ
хэрэглэдэг зэрэг шинж орно.
Захиргааны эрх зүйн дэглэм дараах үүрэгтэй. Эдгээрт:
·
Нийгмийн
аюулгүй байдлыг хангаж, төрийн удирдлагад чухал үүрэг гүйцэтгэх обьектуудын
хэвийн үйл ажиллагааг хангадаг:
·
Гал түймрийн
эсрэг, байгаль хамгааллын болон тусгай хэлбэрийн бусад арга хэмжээ авч
хэрэгжүүлж буй газар нутагт эрх, үүргийн хэрэгжилтийг тодорхойлж өгдөг:
·
Улсын нууцад
хамаарах мэдээ агуулсан, эсвэл аюулт төвшин бүхий обьектийн ашиглалтын дүрмийг
тогтоож өгдөг:
·
Тусгай дэглэмийн
үед иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, эрх, эрх чөлөөг хангах:
·
Төрийн эрх
мэдлийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үр дүнтэй, шударга үйл
ажиллагаа явагдах нөхцөлийг хангах зэрэг болно.
Захиргааны эрх зүйн дэглэмийн эрх зүйн үндэс
нь монгол улсын үндсэн хууль, салбар хуулиуд, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн
газрын тогтоол, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас
гаргасан эрх зүйн хэм хэмжээ зэрэг болно.
Ерөнхий агуулгын хувьд захиргааны эрх зүйн
дэглэм дараах зүйлээс бүрдэнэ. Эдгээрт:
·
Зорилго,
зорилт:
·
Захиргааны
эрх зүйн дэглэмийн зарчим:
·
Дэглэмээр
зохицуулагдах нийгмийн харилцаа:
·
Дэглэмийн
субьектуудын захиргааны эрх зүйн статус:
·
Дэглэмийг
хангах арга хэрэгсэл зэрэг болно.
Дэглэмийн зорилго гэдэг нь нийгмийн аюулгүй
байдал, нийгмийн дэг журмыг хангах, улс, нийгэм, хүнд аюултай хууль зөрчих гэх
мэт гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Захиргааны эрх зүйн дэглэмийн зарчим дараах
төрөлтэй. Үүнд:
·
Захиргааны
болон шүүх эрх мэдлийг нарийн зааглах:
·
Иргэний
эрх, эрх чөлөөг бага төвшинд хязгаарлах:
·
Хууль ёсыг
чандлан сахих:
·
Эрх мэдлийн
хэрэгжилтэд төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны хариуцлагыг
нэмэгдүүлэх зэрэг юм.
Захиргааны эрх зүйн дэглэмийн обьект гэдэг нь
захиргааны эрх зүйн дэглэмийн дүрэм журмаар зохицуулагдах төрийн удирдлагын
хүрээн дэх нийгмийн харилцааны нийлбэр цогц юм. Эдгээр харилцаа нь нийтийн эрх
зүйн харилцаанд хамаардаг. Захиргааны эрх зүйн дэглэмийн хэм хэмжээ хувийн эрх
зүйн харилцааг зохицуулах тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болно.
Захиргааны эрх зүйн дэглэмийг хангах арга
хэрэгсэл гэдэг нь захиргааны эрх зүйн дэглэмийг хэрэгжүүлэх захиргааны эрх зүйд
дулдуйдсан арга, хэрэгслийн нийлбэр цогц юм.
Үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна
вэ гэдгээр нь захиргааны эрх зүйн дэглэмийг улсын аюулгүй байдлыг хангах
дэглэм, улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах дэглэм, нийгмийн хэв
журмыг хангах дэглэм, удирдлагын бусад салбарын зорилтыг хангахад чиглэсэн
захиргааны эрх зүйн дэглэм, захиргааны эрх зүйн бүрэн дэглэм зэргээр ангилдаг.
Тогтоосон субьектаас хамааруулан холбооны
дэглэм, бүс нутгийн дэглэм, орон нутгийн дэглэм гэхчлэн ангилна. Үйлдлийн хугацаат
шинжээр нь түр зуурын болон байнгын дэглэм гэж хуваана. Обьектоос нь
хамааруулан газар нутгийн дэглэм, обьектийн дэглэм, нийгмийн аюулт шинж бүхий
улсын ач холбогдол бүхий юмсад хандсан дэглэм, чиг үүргийн дэглэм гэж ангилна.
Хууль, эрх зүйн шинжээр нь ординар болон
экстраординар дэглэм гэж бас ангилна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ,
ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment